Family College

ТАНИЛЦУУЛГА

БИЕ ХҮНИЙ ОНЦЛОГ

1 Сарын Цахим Хөтөлбөр нь сэтгэл зүйн шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан өөртэйгөө танлцах боломжийг олгоно. Таны гаргаж буй хариу үйлдлүүдэд юу нөлөөтэй байдаг, хэрхэн удирдах боломжтойг мэдэж аваарай.

Өөртэйгөө танилцах нь: Бие хүний онцлог

7 хоног бүр

Хөтөлбөр нь "Бие хүний онцлог" Facebook Групп болон www.familycollege.mn хаягаар гишүүний хэсгээр үзэх боломжтой. Хичээлүүд бичлэг хэлбэрээр хадгалагдана.

Даваа гаригт:

1. Сэдэвтэй холбоотой унших материал

2. Сэдэвтэй холбоотой асуулт асуух форм нээгдэнэ.

Лхагва гаригт

60 мин хичээл

Сэдэвтэй холбоотой ойлголтуудыг онолын хувьд танилцуулна. Эдгээр ойлголтууд нь бодит амьдрал дээр хэрхэн илэрдгийг тайлбарлана. Төгсгөлд нь тодорхой асуудлуудыг хэрхэн давж гарах арга замуудыг танилцуулна.

Баасан гаригт

60 мин Формд ирсэн асуултанд харилах Q&A

Сэдэвтэй холбоотой хичээлийн үеэр яригдаагүй асуултуудад хариулт өгнө.

Хичээлүүийн Сэдвүүд

1. ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЬ: БИЕ ХҮНИЙ ОНЦЛОГ

Гол сэдэв: Өөрийн бие хүний онцлогийг таних, давуу болон сул талуудыг бодитоор үнэлэх, тэдгээрийг ашиглан өөрийгөө илүү сайн удирдах, амьдралдаа тохируулах.

Агуулга: Бие хүний онцлогийн гол загваруудтай (Big Five: нээлттэй байдал, ухамсарт байдал, гадагшаа байдал, санал нийлэх байдал, невротизм) танилцах.

Дасгал: “Бие хүний онцлог шинжүүдийн бүртгэл” хөтлөх

2. АЙДАС БА ТҮГШҮҮР

Гол сэдэв: Айдас, түгшүүрийн шинж тэмдгийг таних, шалтгааныг ойлгох (биологийн, сэтгэл зүйн, нийгмийн хүчин зүйлс), даван туулах алхмуудыг сурах.

Агуулга: Айдас-түгшүүрийн мөчлөг (айдас → зайлсхийх → илүү хүчтэй түгшүүр); өөртөө туслах үндсэн аргуудтай танилцах (амьсгалын техник, бодол өөрчлөх, багаар дасах арга).

Дасгал: “Айдасны шатлалын төлөвлөгөө” гаргах

3. УУР БУХИМДЛАА УДИРДАХ НЬ

Гол сэдэв: Уур бухимдлын шинж тэмдгийг таних, шалтгааныг ойлгох, уур хилэнгээ тэнцвэртэй удирдах аргуудтай танилцах.

Агуулга: Уур бухимдлын мөчлөг (триггер → уур → автомат хариу үйлдэл); бодлыг бүртгэх, нотлох баримт хайх, тайвшруулах техник (гүнзгий амьсгал, бодол өөрчлөх).

Дасгал: “Уур бухимдлын бүртгэл” хөтлөх

4. ХАРАНХУЙ 4: БИЕ ХҮНИЙ ОНЦЛОГ

Гол сэдэв: Харанхуй 4-ийн шинж тэмдгүүдийг (нарциссизм, макиавеллизм, психопат, садизм) таних, тэдгээрийн нөлөөллийг ойлгох, эрүүл хүрээнд байлгах арга замыг сурах.

Агуулга: Харанхуй 4-ийн тодорхойлолт, харилцаа, ажил, нийгэмд хэрхэн илэрдэг; өөрийгөө шинжлэх, тэнцвэртэй байлгах (сөрөг тал руу шилжихгүй байх)

Дасгал: “Харанхуй 4 шинжүүдийн бүртгэл” хөтлөх

1 хүн

₮50,000

1 сар Zoom хичээл + 1 сар үзэх эрх

Ажилласан туршлага

14

жил

Сэтгэл зүйн ганцаарчилсан болон хосын зөвлөгөө өгсөн

+4,000

үйлчлүүлэгч

Эх орондоо болон гадаадад амьдран суугаа Монголчуудад хүрсэн

+1800

суралцагчид

Premium, Family, Individual багцыг үзсэн нийт хүмүүс

+20,000

оролцогчд

Байгууллагын сургалтуудад оролцон сэтгэл зүйн боловсрол авсан хүмүүс

Мэргэжлийн зарчим

Ажил амьдралдаа баримталдаг зарчмуудаасаа танилцуулъя. Таныхтай зөрчилдөж байвал хичээл минь танд оролцоход хүндрэлтэй байж болох юм.

  • Харилцан шударга байх
  • Ойлгомжтой бөгөөд хялбар
  • Биеэ даасан
  • Бодит байдлыг харах
  • Харилцан туслалцаа
  • Үйлчилгээ бус тусламж
  • Сэтгэл санааны амар тайван
  • Дурсамж бүтээх