Ганцаарчилсан ЦАХИМ зөвлөгөө
₮500,000
Цаг сонгох
Улаанбаатарын цагаар
10 сарын 23, Баасан гариг
10 сарын 30, Баасан гариг
Ихэвчлэн асуудаг асуултууд
Энэ зөвлөгөө хэнд тохиромжтой вэ?⌄
Тогтмол, давтан зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүст энэ зөвлөгөөг санал болгохгүй.
Зөвлөгөөний цаг 11 сарын сүүл хүртэл авах боломжтой.
Сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ?⌄
Хүний амьдралд тулгарах асуудлыг ярилцаж шийдлийг нь олох “эмчилгээ” гэж хэлж болно. Сэтгэл зүйн зөвлөгөө нь таны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар, өдөр тутмын үйлдлийн онцлогууд, сэтгэлийн хөдөлгөөний тогтвортой байдал гэсэн 3 үндсэн хэсэг дээр тулгуурлан ярилцлага хийдэг. Ярилцлагын төгсгөлд танд 2-3 даалгавар зөвлөмж өгдөг.
Эмэн эмчилгээ, сэтгэц засал хийх үү?⌄
Сэтгэл судлаач нь сэтгэцийн эмч нараас өөр үйл ажиллагаа эрхэлдэг. Тархины бүтцийг оношлох, сэтгэцийн эм бэлдмэл жороор өгөх боломжгүй. Зөвхөн таны үйлдэл, хосын зөвлөгөөнд хамрагдахыг санал болгоно.
60 минут хэрхэн өнгөрдөг вэ?⌄
Эхний 10-15 минут: Асуудалтай танилцах
Үндсэн 30- 45 минут: Асуудлын үүсэл гарал, хүндрэл, өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон тухайн асуудалтай холбоотой үйлдэл, сэтгэл хөдлөл, бодол зэргийг дэлгэрэнгүй ярилцана.
Сүүлийн 5-15: Асуудалтай холбоотой дүгнэлтийг сэтгэл судлаач өгнө. Мөн шийдвэрлэж болох аргачлал (гэрийн даалгавар) өгнө. Гэрийн даалгавар бол зөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм.
Хэдэн удаагийн зөвлөгөө авбал болох вэ?⌄
Та эхний зөвлөгөөг аван гэрийн даалгавраа үр дүнтэй байх талтай. Өөрийн зүгээс буруу байхгүй гэж үзэж байвал ярилцлага танд үр дүнгүй санагдах болно. Сэтгэл зүйн зөвлөгөөний дараа та зөвлөгөөний явцад үүссэн шинэ бодол, шинэ мэдрэмж, шинэ үйлдлийн төлөвлөгөөг өөртөө туршиж үзэх орон зай, цаг хугацаа өгөх хэрэгтэй.
Биечилсэн уулзалт уу? Цахим зөвлөгөө юу?⌄
Аль аль нь боломжтой. Чанарын хувьд ялгаа байдаггүй. Сэтгэл судлаач нь өөрийн үндсэн аргачлалуудыг ашигладаг учраас цахимаар болон биеэр уулзах хооронд чанарын ялгаа гардаггүй.
Цахим зөвлөгөөнд хэрхэн бэлдэх вэ?⌄
Wi-Fi холбоостой байх
Цаг цуцлах тухай⌄
Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Нөхөртөө эсвэл эхнэртээ зөвлөгөө авмаар байна.⌄
Хүний өмнөөс зөвлөгөөний цаг авахыг хориглоно. Сэтгэл судлаачид хандаж байгаа хосуудын үндсэн зорилго нь өөрийгөө өөрчлөхөөс илүүтэй гэр бүлийн хүнээ өөрчлөх хүсэл сонирхолтой байдаг. Энэ нь хүний хийдэг шууд хариу үйлдэлтэй холбоотой. Сэтгэл зүйн зөвлөгөө нь зөвхөн өөрийн зөвшөөрлөөр явагддаг ярилцлага юм. Тиймээс хосууд нэг нэгнийхээ өмнөөс цаг авах боломжгүй.
