Family College

ТАНИЛЦУУЛГА

Сэтгэл Дүүрэн Хосын Харилцаа:

1 Сарын Цахим Хөтөлбөр нь сэтгэл зүйн шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан хосын харилцааг бэхжүүлэх, харилцааны асуудлаас урьдчилан сэргийлэх, эрүүл харилцааг бий болгох практик аргуудыг танилцуулахад зориулагдсан.

Хосын Харилцаа

7 хоног бүр

Хөтөлбөр нь "Сэтгэл дүүрэн хосын харилцаа" Facebook Групп болон www.familycollege.mn хаягаар гишүүний хэсгээр үзэх боломжтой. Хичээлүүд бичлэг хэлбэрээр хадгалагдана.

Даваа гаригт:

1. Сэдэвтэй холбоотой унших материал

2. Сэдэвтэй холбоотой асуулт асуух форм нээгдэнэ.

Лхагва гаригт

90 мин Zoom хичээл

Сэдэвтэй холбоотой хосуудын мэдэх шаардлагатай ойлголтуудыг онолын хувьд танилцуулна. Эдгээр ойлголтууд нь бодит амьдрал дээр хэрхэн илэрдгийг тайлбарлана. Төгсгөлд нь тодорхой асуудлуудыг хэрхэн давж гарах арга замуудыг танилцуулна.

Баасан гаригт

60 мин Формд ирсэн асуултанд харилах Q&A

Сэдэвтэй холбоотой хичээлийн үеэр яригдаагүй асуултуудад хариулт өгнө.

Хичээлүүийн Сэдвүүд

1. ХОСЫН ХАРИЛЦААНЫ 4 АЛДАА

Гол сэдэв: Хамгийн түгээмэл алдаануудыг таних (жишээ: шүүмжлэх, өөрийгөө хамгаалах, хана барих, эдгээр алдааг өөрчлөх).

Агуулга: Алдааны шинж тэмдэг, шалтгаан, засах арга (Готтманы сэтгэл зүйн загвараас сэдэвлэсэн).

Дасгал: Өөрийн харилцааны "алдааны газрын зураг" үүсгэх.

2. ХОСЫН БЭЛГИЙН ХАРИЛЦАА

Гол сэдэв: Бэлгийн харилцааны эрүүл байдал, харилцан ойлголцол, асуудал (түгшүүр, хүлээлт).

Агуулга: Бэлгийн харилцааны сэтгэл зүйн үндэс, харилцааны хэллэг, өөрийгөө нээх дасгалууд (Masters and Johnson-ийн аргаас сэдэвлэсэн).

Дасгал: Харилцан ярилцах "бэлгийн харилцааны гэрээ" боловсруулах.

3. ХҮҮХЭД НАС БА ХОСЫН ХАРИЛЦАА

Гол сэдэв: Өнгөрсөн туршлага (хүүхэд насны гэмтэл, гэр бүлийн загвар) хэрхэн одоогийн харилцаанд нөлөөлдөг вэ.

Агуулга: Ээнэгшилтийн онол (Attachment Theory), өөрийгөө эдгээх арга, хосын хамтын ажиллагаа.

Дасгал: Өнгөрснийг дахин бичих тэмдэглэл

4. ХОСЫН ХАРИЛЦАН ХАМААРАЛ БА ХОРТОЙ ХАРИЛЦАА

Гол сэдэв: Эрүүл харилцан хамаарал (дэмжлэг, бие даасан байдал) vs. хортой (манипуляци, хяналт).

Агуулга: Хил хязгаар тавих, хортой харилцаанаас гарах стратеги, урт хугацааны тогтвортой байдал.

Дасгал: "Эрүүл харилцааны төлөвлөгөө" боловсруулах, хамтын дасгал.

1 хүн

₮50,000

1 сар Zoom хичээл + 1 сар үзэх эрх

Ажилласан туршлага

14

жил

Сэтгэл зүйн ганцаарчилсан болон хосын зөвлөгөө өгсөн

+4,000

үйлчлүүлэгч

Эх орондоо болон гадаадад амьдран суугаа Монголчуудад хүрсэн

+1800

суралцагчид

Premium, Family, Individual багцыг үзсэн нийт хүмүүс

+20,000

оролцогчд

Байгууллагын сургалтуудад оролцон сэтгэл зүйн боловсрол авсан хүмүүс

Мэргэжлийн зарчим

Ажил амьдралдаа баримталдаг зарчмуудаасаа танилцуулъя. Таныхтай зөрчилдөж байвал хичээл минь танд оролцоход хүндрэлтэй байж болох юм.

  • Харилцан шударга байх
  • Ойлгомжтой бөгөөд хялбар
  • Биеэ даасан
  • Бодит байдлыг харах
  • Харилцан туслалцаа
  • Үйлчилгээ бус тусламж
  • Сэтгэл санааны амар тайван
  • Дурсамж бүтээх