Family College
Зөвлөгч болох нь · 2-р түвшин

2-р түвшний сургалт

Практик: Ганцаарчилсан зөвлөгөө өгөх нь

Тун удахгүйХуваарь харах
Тойм

Өөрийгөө таньсны дараа дараагийн асуулт гарна: нэг хүнтэй хэрхэн ажиллах вэ? Энэ түвшин зөвлөгөө өгөх үйл явцын таван үе шат, өөрийн онолын чиглэлийг сонгох, ёс зүйн шийдвэр гаргах, мэргэжлийн хил заагаа тогтоох, үйлчлүүлэгчийг зөв чиглүүлэх, шатхал ба хямралын үед юу хийхийг хамарна.

Хоёр өдрийн турш нэг кейсийг дагуулж ажиллана: үе шат бүрд нь тэр кейс хэрхэн өөрчлөгдөж байгааг өөрийн нүдээр харна.

2026.12.05–0609:30–17:00Aurora зочид буудалТанхимаар

Сургалтын тодорхойлолт

1-р түвшинд та өөрийн сэдэл, түүх, үнэт зүйл, соёлын байр сууриа таньсан. 2-р түвшинд түүнийгээ ажил болгоно: зөвлөгөө өгөх үйл явцыг алхам алхмаар дадлагажиж, онолын чиглэлээ сонгож, ёс зүй, хил зааг, хязгаараа тодорхойлно.

Урьдчилсан нөхцөл

1-р түвшинг төгссөн байх шаардлагатай.

2-р түвшний эхний дасгал нь 1-р түвшинд хийсэн «Нэгтгэсэн зураглал» (H12) хуудаст тулгуурлана. Түүнгүйгээр дасгалууд ажиллахгүй.

Хэнд зориулсан бэ?

  • 1-р түвшинг төгссөн оролцогчид (заавал)
  • Ганцаарчилсан зөвлөгөө өгч эхэлж буй мэргэжилтнүүд
  • Нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйч, хүний нөөцийн ажилтан

Төлбөрт юу багтсан бэ?

  • 2 өдрийн танхимын сургалт (12 цаг)
  • Оролцогчийн гарын авлага, 10 дасгалын хуудас (H13–H22)
  • Дадлагад суурилсан гэрчилгээ
  • 3-р түвшинд элсэх эрх

Сургалтын зорилго

Сургалтын төгсгөлд та дараах зүйлсийг хийх чадвартай болно:

  1. 01Зөвлөгөө өгөх таван үе шатыг ялгаж, нэг кейс дээр бүтнээр нь ажиллах
  2. 02Өөрийн онолын чиглэлийг гурван тэнхлэгээр тодорхойлж, түүний хязгаарыг нэрлэх
  3. 03Ёс зүйн шийдвэр гаргах загварыг хэрэглэж, нууцлал, санамжтай зөвшөөрлийг үйлчлүүлэгчид хэлж тайлбарлах
  4. 04Мэргэжлийн хил заагаа тогтоож, давхар харилцаа, бэлэг, татагдал зэрэг нөхцөлд шийдвэр гаргах
  5. 05Үйлчлүүлэгчийг хаана чиглүүлэх, ямар үйлчилгээ байгааг мэдэж, шилжүүлэх яриаг хийх
  6. 06Ажлын стресс, шатхлын шинж тэмдгийг таньж, өөрийгөө асрах төлөвлөгөө гаргах
  7. 07Хямралын үед таних, хариу үйлдэх, шилжүүлэх гурван алхмыг хэрэглэх — мөн өөрийн хязгаарыг мэдэх

Хуваарь

Aurora зочид буудал. Өдөр бүр 09:30–17:00.

1-р өдөр

12-р сарын 5, Бямба
  • 09:30–10:00Нээлт: 1-р түвшний зураглал, юу өөрчлөгдсөн бэ
  • 10:00–12:00Модул 1 — Зөвлөгөө өгөх үйл явц: таван үе шат, нэг кейс
  • 12:00–12:15Завсарлага
  • 12:15–13:30Модул 2 — Онол бол харааны линз, цээжлэх жагсаалт биш
  • 13:30–14:15Үдийн хоол
  • 14:15–15:15Модул 3а — Ёс зүй: хууль биш, шийдвэр
  • 15:15–15:30Завсарлага
  • 15:30–16:45Модул 3б — Хил зааг: туслагч хаана хор хөнөөлд өртдөг вэ
  • 16:45–17:00Өдрийн хаалт

2-р өдөр

12-р сарын 6, Ням
  • 09:30–09:45Өглөөний нээлт: өчигдрөөс үлдсэн дүгнэлт
  • 09:45–11:15Модул 4 — Үйлчлүүлэгчийн ертөнц: чиглүүлэх сүлжээ, үйлчилгээнүүд
  • 11:15–11:30Завсарлага
  • 11:30–13:00Модул 5 — Шатхал ба өөрийгөө асрах нь
  • 13:00–13:45Үдийн хоол
  • 13:45–15:30Модул 6 — Хямралын үед: таних, хариу үйлдэх, шилжүүлэх
  • 15:30–15:45Завсарлага
  • 15:45–17:00Нэгтгэл ба хаалт: шинэ зураглал, амлалт

Бүртгэлийн сонголт

Зөвхөн 2-р түвшин, эсвэл бүтэн хөтөлбөр.

2-р түвшин

1,800,000₮

2 өдрийн танхимын сургалт · 2026.12.05–06

Тун удахгүй

Бүтэн хөтөлбөр

5,000,000₮

1, 2, 3-р түвшин · Ганцаарчилсан ба хосын зөвлөгөө

Хөтөлбөрийг үзэх

Мэргэжлийн мэдээлэл авах

Дараагийн сургалт, мэргэжлийн материалын мэдээллийг и-мэйлээр.