top of page

Сургалтын танилцуулга

35 минутын видео хичээлээр та уур бухимдал таны тархинд хэрхэн үүсдэг, уур бухимдлын 5 төрөл, уур бухидлыг зохицуулах ур чадвар гэсэн 3 сэдвийн хүрээнд мэдээлэл авах болно. Уур бухимдал нь бидний судалж мэдэх, зохицуулж сурах хэрэгтэй олон сэтгэл хөдлөлүүдийн нэг бөгөөд, энэ хичээлээр та уур бухимдал хэмээх сэтгэл хөдлөлийн талаар анхан шатны мэдээллийг авах боломжтой юм. Пресентацийг хамтатгасан учраас та өөрийн хэрэгтэй зүйлсийг бичиж тэмдэглэж авах боломжтой.

 

Хэнд зориулсан бэ?

  • Уур бухимдлын талаар суралцах сонирхолтой хүмүүс

  • Өөрийн уур бухимдлыг илүү сайн ойлгохыг хүсч буй хүмүүс

  • Гэр бүлийн хүнийхээ уур бухимдлын төрлийг таньж мэдэх сонирхолтой хүмүүс

 

Сургалтын агуулга

  • Уур бухимдал ба тархины үйл ажиллагаа

  • Уур бухимдлын 5 төрөл

  • Уур бухимдлыг зохицууулах ур чадвар

 

Өөрийгөө ойлгоход тань хэрхэн туслах вэ?

Өөрийн ууртай занг харилцааны гол буруутан гэж бодож буй хэн нэгэнд бусдыг уурлуулахгүйн тулд өөрт үнэтэй чухал шийдвэрээсээ буцаж байгаагаа анзаардаггүй. Уур бухимдлыг муу гэж бодсоноосоо болоод өөрт ирж буй шударга бус мэдрэмжийг байх ёстой зүйл мэт хүлээж авсан байх тохиолдол их байдаг. Танд өөртэйгээ танилцахад тань илүү туслах болно.

 

Хичээлийн онцлог

Энэхүү хичээл нь видео хэлбэрээр энэ хаягт байршсан байгаа. Та сургалтаа үзэхийн тулд доор худалдан авах руу орж хичээлээ худалдан авч нэвтрэх кодыг хүлээж авах хэрэгтэй. Та хүлээн авсан кодоороо тухайн сар дуустал хэдэн ч удаа үзэх боломжтой. Өөртөө цаг гарган, чимээгүй орчин хичээлээ үзэн, хэрэгтэй зүйлээ бичиж тэмдэглэж авахыг хүсье. Мөн хичээлтэй холбоотой сэтгэгдлээ үлдээвэл маш их баярлах болно.

Уур бухимдлаа удирдах нь

₮28,000.00Price
  • Манай хичээлд бүртгүүлэн төлбөрөө шилжүүлсний дараа таны имэйл хаягаар хичээл үзэх холбоос болон КОД-ыг илгээх болно. Хэдийгээр манай хичээл цахим боловч бүртгэл дээр өөрийн хаягаа оруулах шаардлагатай байдаг. Иймээс бүртгэлд шаардлагатай асуултанд бүрэн хариулан, төлбөрөө шилжүүлэхдаа утасны дугаар эсвэл имэйл хаягаа оруулна уу. 

bottom of page